ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Өвөрмонгол залуу АНУ-ын Элчин сайдын яамны ойролцоо бөмбөг дэлбэлжээ

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-07-27

БНХАУ-ын Бээжин хотод байрлах АНУ-ын Элчин сайдын яамны байрны өмнөх замд өчигдөр орон нутгийн цагаар 13:00 цагийн орчимд дэлбэрэлт болсныг томоохон мэдээллийн агентлагууд дамжуулсан юм.

Тэгвэл уг хэргийг үйлдсэн этгээд нь 26 настай өвөрмонгол залуу байсныг “АП” агентлаг мэдээллээ.

Дэлбэрэлтийн шалтгаан одоогоор хараахан тодорхойгүй байгаа юм. Мөн ямар нэгэн хохирол бүртгэгдээгүй аж. Цагдаагийн ажилтнуудын мэдээлж буйгаар Өвөрмонголын өөртөө засах орны иргэн 26 настай залуу гартаа тэсрэх бөмбөг барьж, түүнийгээ асааж амиа золиослохыг оролдсон байна. Сэжигтэн этгээд хэргийн газарт баривчлагдсан бөгөөд гар нь гэмтжээ.  Түүнчлэн албаныхан энэ удаагийн хэргийг терроризмын хэрэг биш гэдгийг онцолсон байна.