Монгол Улсын Засгийн газрын захиалгаар яаралтай хэрэгцээний эм, эмнэлгийн хэрэгслийг тээвэрлэн авчрах нислэгүүд үйлдэж байгаа талаар МИАТ-аас мэдээллээ.
Тодруулбал, энэ сарын 8-ны ѳдрийн Сѳүл-Улаанбаатар чиглэлийн ОМ7304 дугаарт аяллын ачаа тээврийн нислэгээр 40617 кг эм, зүү тариурын бэлдэц, тарилгын шингэн зэрэг яаралтай тусламжийн эм, эмнэлгийн хэрэгслүүд тээвэрлэн авчирлаа.
Харин маргааш буюу энэ сарын 10-ний ѳдрийн Улаанбаатар – Бээжин – Улаанбаатар чиглэлийн ОМ903, 904 дугаарт аяллын ачаа тээврийн нислэгээр Засгийн газрын захиалгат эмнэлгийн зориулалтай ачааг тээвэрлэн авчрахаар төлөвлөж байгаа аж.