ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Цахим орчинд мэдээллээ алдсан хүүхэд www.ekids.mn хуудсаар дамжиж, устгуулна

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-11-09

Цахим орчинд хувийн мэдээллээ алдсан хүүхэд www.ekids.mn цахим хуудсаар дамжин IWF-т мэдээлж устгуулах боломжтой талаар Харилцаа холбооны зохицуулах газраас мэдээллээ.

Өөрөөр хэлбэл, сүүлийн үед цахим орчинд хүүхдийн зохисгүй агуулга бүхий зураг, дүрс бичлэг нийтлэгдэж, хүүхдийн эрх зөрчигдөх тохиолдол нилээдгүй бүртгэгдэж байгаа аж. Үүнд хэвлэл мэдээлэл ч үүрэг оролцоотой байгаа бөгөөд хүүхдийн болчимгүй зангаар үйлдсэн санамсаргүй үйлдлийг бичсэн видеог цацах, нэр бүхий дуучинтай хамт авахуулсан зургаа буруу бичиж нийтэлснийг нь сэтгүүлчид тоглоом наргиан болгож олон нийтэд түгээх зэргээр хүний эрхийн мэдрэмжгүй үйлдэл удаа дараа гаргасаар байгаа юм. 

Тиймээс иргэн та цахим орчинд хүүхдийн зохисгүй агуулга бүхий зураг, видео харсан бол www.ekids.mn цахим хуудсаар дамжин IWF-т мэдээлж устгуулаарай.