ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам
3,683,224

Хот хоорондын нийтийн тээврээр үйлчлүүлэх иргэдийн анхааралд

O.Admin
2021-11-19

Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн A/24 дугаар тушаалын хоёрдугаар хавсралтаар "Автотээврийн хэрэгслээр зорчигч тээвэрлэх дүрэм батлагдсан.

Уг дүрмийн хүрээнд 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн тасалбарыг дараах нөхцөлөөр буцаах болсныг мэдэгдэж байна.

1. Автобус хөдлөхөөс өмнө 2-24 цагийн дотор буцаавал нийт төлбөрийн 10%

2. Автобус хөдлөхөөс өмнө 2 хүртэл цагийн дотор буцаавал нийт төлбөрийн 20%

3. Автобус хөдөлснөөс хойш буцаавал нийт төлбөрийн 50 хувийг тус тус суутгана.