Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр коронавирусийн өвчлөлийн талаарх цаг үеийн мэдээллийг өглөө. Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 287 иргэнээс коронавирус ПСР-аар баталгаажсан эерэг тохиолдол илэрч, найман хүн нас баржээ.
Батлагдсан тохиолдлын 197 нь Улаанбаатар хотод, 90 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдлын тоо 378.353 болж нэмэгдлээ. Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 8365 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 16.663 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа аж. Үүнээс гадна өчигдрийн байдлаар есөн аймагт халдварын шинэ тохиолдол бүртгэгдээгүй бол Дархан, Дундговь аймгуудад халдварын тохиолдол 13-16 шинэ тохиолдол бүртгэгдлээ.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
Хөнгөн – 3185
Хүндэвтэр – 3946
Хүнд – 1047
Маш хүн 187 хүн байна.
