Нийслэлийн Засаг даргын захирамжаар 2021 оны арваннэгдүгээр сарын 10-ны өдөр нийслэл хотод амьдардаг тодорхой оршин суух хаяггүй иргэдийг эрсдэлээс хамгаалах, нийгэмшүүлэх арга хэмжээг зохион байгуулжээ.
Энэ талаар ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн Ахлах мэргэжилтэн, Цагдаагийн хошууч Б.Дэлгэрхангай ярихдаа “Нийслэлийн Засаг даргын тамгын газар болон холбогдох бусад албаныхантай хамтран тус арга хэмжээг зохион байгуулсан.
Улмаар 230 гаруй иргэдийг олж тогтоон Засаг даргын дэргэдэх нийгмийн хамгааллын төв болон таван ТББ-д хүлээлгэн өглөө. Энэхүү арга хэмжээг зохион байгуулснаар тухайн иргэдийн аюулгүй байдлыг хангах, нийгэмшүүлэх ажлыг хийнэ” гэлээ.