ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

В.Путин тангарагаа өргөнө

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-05-07

ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль өнгөрөгч гуравдугаар сарын 18-нд болж, В.Путин  64 хувийн саналаар дөрөв дэх удаагаа үнэмлэхүй ялалт байгуулсан билээ.

Тэгвэл өнөөдөр тэрбээр Кремлийн ордонд  Ерөнхийлөгчийн тангараг өргөх юм байна. Ингэснээр В.Путин ОХУ-ыг 2024 он хүртэл удирдах юм.

Тангараг өргөх ёслол Москвагийн цагаар 12.00 цагт /Улаанбаатарын цагаар 17.00 цаг/ эхэлнэ.  Ёслолыг Оросын “Первый канал”, “Россия 1”, “Россия 24”, НТВ, ОТР, МИР телевизийн сувгууд болон Вести.ру сайт шууд дамжуулах бөгөөд тангараг өргөх ёслол нэг цаг орчим үргэлжлэх аж.