ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хакеруудын хар захад тавигдсан мэдээллийг ХААН банк алдсан уу

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-11-23

Монгол Улсын 2.3 сая иргэний дөрвөн сая орчим мэдээллийг 700 ам.долларын үнэтэйгээр худалдаалж байна гэх зар raidforums.com гэх хакеруудын сайтад байршсан талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Тодруулбал, уг  сайтын Marketing Database  буюу зарын хэсэгт PieWithNothing гэх нэртэй хэрэглэгч Монгол Улсын 2,3 сая иргэний нэр, овог, утасны дугаар, и-мэйл хаяг, гэрийн хаяг, ажил, регистрийн дугаар,  хэрэглэгчийн болон бусад мэдээллүүд зарж байгаа талаар бичсэн байдаг. 

2019 оны есдүгээр сард элссэн уг хэрэглэгч "Хэрвээ энэ мэдээллийг худалдаж авахыг хүсвэл та над руу зурвас бичнэ үү" гэж бичсэн байсныг мэдээллийн сайтууд олон нийтэд ил болгосон. Тэгвэл энэ асуудлыг ТЕГ-аас шалгаж байгаа гэдгийг өнөөдөр Байнгын хорооны хуралдааны үеэр ТЕГ-ын Мэдээллийн аюулгүй байдлын газрын дарга Э.Эрдэнэ ярьсныг "Ubn.mn" мэдээллийн сайт анхлан олон нийтэд дамжуулав.

Э.Эрдэнэ дарга ярихдаа "Энэхүү мэдээлэл аравдугаар сарын 06-нд анх тус сайтад тавигдсан. ТЕГ шалгаж байгаа. Тавигдсан мэдээллээс харвал тус мэдээлэл нь ХААН банкны мэдээлэл байж болзошгүй. Учир нь иргэдийн дансны мэдээлэл мөн байршсан байсан учраас тэгж дүгнэсэн" гэжээ.