ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Аж ахуйн нэгжүүд сайн дурын үндсэн дээр III тунд хамрагдаж эхэллээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-11-24

Бизнесийн үйл ажиллагаагаа хэвийн явуулах, харилцагчдаа хамгаалах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндээ хамгаалах үүднээс аж ахуйн нэгж байгууллагууд өөрсдийн санаачилга, сайн дурын үндсэн дээр дархлаажуулалтын аянд нэгдэж, нэмэлт тунд идэвхтэй хамрагдаж эхэллээ.

Тухайлбал, “Эрдэнэс таван толгой” ХК, “Мэдээлэл технологийн үндэсний парк” ТӨААТҮГ, “Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн” ТӨААТҮГ, Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ, “Талх чихэр” ХХК, АШУҮИС-ийн харьяа Сувилахуйн сургууль зэрэг байгууллага, компанийн хамт олон III тундаа хамрагдсан байна.

Эрүүл мэндээ хамгаалах, эдийн засгийг эрчимжүүлэхэд III тунгийн ач холбогдол оршиж байгаа юм. Өөрөөр хэлбэл, цар тахлын үеийн урт хугацааны хямрал, хүндрэлээс гарах, эдийн засгаа сэргээх, эрүүл мэндээ хамгаалахад нэмэлт тун чухал билээ. Тиймээс Эрүүл мэндийн яам, Улсын онцгой комисс, Нийслэлийн онцгой комисс нэмэлт гуравдугаар тунд идэвхтэй хамрагдахыг олон нийтэд уриалж байна.