ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

НЦУГ: Хүчирхийлэл хүн бүхэнд хамаатай соён гэгээрүүлэх аян эхэллээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-11-25

Цагдаагийн байгууллагаас охид, эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж буй аливаа хүчирхийллийн эсрэг бүх нийтээрээ нэгдэх “Цагаан туузтаны хөдөлгөөн”-ийг эхлүүлжээ. Тус хөдөлгөөн нь жендэрт суурилсан хүчирхийлэл, түүний хор уршгийн талаарх иргэдийн мэдлэгийг дээшлүүлж, хүчирхийллийг үл тэвчих нийгмийн хандлагыг төлөвшүүлэх, нуугдмал гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, хохирогчийн эрх, хууль ёсны ашиг, сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийг оролцоог нэмэгдүүлэх зорилготой юм.

"Хүчирхийлэл хүн бүхэнд хамаатай” соён гэгээрүүлэх арга хэмжээг 2021 оны арваннэгдүгээр сарын 25-ны өдрөөс арванхоёрдугаар сарын 11-ний өдөр хүртэл хугацаанд Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Нэгдсэн Үндэстний байгууллагын Хүн амын сан, НҮБХАС-ын Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх төслийг хэрэгжүүлэгч төрийн болон төрийн бус байгууллагын оролцоотойгоор зохион байгуулж эхэллээ.