ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ЭМДЕГ-ын лавлах утсанд өргөтгөл хийгдэж, 25 шугам нэмэгдлээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-11-25

Энэ сарын 24-нөөс эхлэн 1800-1363 утсанд шинээр 25 шугам нэмэгджээ. Ингэснээр шугам чөлөөгүй үед иргэдийн дуудлага цахим программд бүртгэгдэж, оператор өмнөх хэрэглэгчтэй ярьж дууссаны дараа 10-15 минутад эргэн холбогдох юм байна.

Эрүүл мэндийн даатгалын цахим системд шивэх, байршуулах, хадгалах зэрэг асуудлаар өдөрт 800-1000 гаруй дуудлага очдог аж.

Энэ онд ЭМДЕГ стратегийн худалдан авагч болж эрүүл мэндийн байгууллагуудыг гүйцэтгэлээр нь санхүүжүүлдэг болсон. Ингэснээр даатгуулагч-иргэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг төрийн өмчийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудаас ямар нэг үнийн хязгаарлалтгүйгээр авах боломж нээгдсэн байна. Энэ хэрээр иргэд даатгалаараа эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг авах нь эрс нэмэгджээ.