Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас ирүүлсэн удирдамжийн дагуу ахуйн үйлчилгээний салбарын үс засал, хумс заслын үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд түүвэрчилсэн шалгалт явуулж, зөвлөн туслах үйлчилгээ үзүүллээ.
Ингэхдээ холбогдох хууль тогтоомж, стандартын хэрэгжилт, орчны тохижилтын байдалд шалгалт хийж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулан, коронавируст халдвараас сэргийлэх, эрүүл ахуйн шаардлагыг хангуулж, үйлчилгээний соёл, чанарыг дээшлүүлэхэд анхаарлаа.
Тухайлбал, УОК-ын баталсан “Коронавируст халдвар /Ковид-19/-аас сэргийлэх, арга хэмжээг зохион байгуулах түр журам”-ын хэрэгжилт, ажилтнуудын нэмэлт тунд хамрагдалт, агаарын чанарыг сайжруулах бүсэд үйл ажиллагаа явуулж буй үс засах үйлчилгээ эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгж халаалтыг цахилгаанаар шийдвэрлэсэн эсэх, үгүй бол “Таван толгой түлш” ХХК-тай сайжруулсан түлш хэрэглэх гэрээ хийсэн эсэх, гадна орчны тохижилт, зассан байдал, цэвэрлэгээ үйлчилгээ, гэрэлтүүлэг зэрэгт хяналт хийлээ.