Шинээр бүртгэгдээд байгаа ОМИКРОНА-гийн талаар товчхондоо:
1. Тус омгийн тархалт одоогоор бага байгаа
2. ХДХВ-ийн халдвартай өвчтөний биед анх мутацийн өөрчлөлт үүссэн. Мөн Өмнөд Африкаас гаралтай байх магадлалтай
3. Вирус бүхэлдээ хувьсалд орж халдвар авах, тарах, дархлааны хариу урвалаас зайлсхийх чадвараа байнга нэмэгдүүлж байдаг байгалийн хуультай, өөрөөр хэлбэл вирус өөрөө устаж сөнөхгүй байхын төлөө тэмцдэг
4. Вакцин хийлгэсэн болон өвдсөн хүмүүст хэр аюултай вэ?
-Вакцин хийлгэсэн хүмүүсийн цусны сийвэнд лабораторийн шинжилгээ хийсний дараагаар тодорхой болно.
-Pfizer болон AstraZeneca туршилтаа эхэлсэн байгаа
5. ДЭМБ үүнийг хамгийн санаа зовоосон хувилбарын жагсаалтад оруулж, улс орнууд анхаараарай гэж санууллаа (VOC) гэж хүлээн зөвшөөрсөн.
6. Коронавирусын гадаргууд байдаг дөрвөн уургийн нэг S уураг нь энэ шинэ вируст ПГУ-ын шинжилгээгээр илэрдэггүй гэж ДЭМБ хэллээ. "Дэлхий даяар түгээмэл хэрэглэж буй ПГУ-ын шинжилгээнд 3-4 уургийг таниулдаг. S-уураг илрэхгүй бусад нь илэрч байвал урьдчилсан байдлаар "ОМИКРОНА" гэж тодорхойлж болно.
Эх сурвалж: УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн албан ёсны цахим хуудас