ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ЭМЯ: Шинээр илэрсэн мутацид вакцины үр нөлөө ямар байх талаар судалгаа хийж байна

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-11-28

Шинээр бүртгэгдсэн хувилбартай холбоотой вакцин үр нөлөө хэр байх вэ гэсэн судалгааг Модерна компани Пфайзер компани болон бусад вакцин үйлдвэрлэгч бүх орнууд хийж байгаа аж. 

Тэгэхээр вакцины үр нөлөө хэр байх вэ гэдэг судалгаа14 хоногийн дараа одоо хэрэглэж байгаа вакцинууд хэрхэн буурч байгаа судалгаа гарна гэсэн үг..

"Олон судлаачид вакцины хамралт өндөр тэр дотроом бүүстер тунгийн хамралт өндөр улс орнуудад энэ вакцины халдварлах чадвар үзүүлэх нөлөө гэх мэтчилэн бусад нөлөө бага байх магадлалтай гэсэн урьдчилсан таамаглалыг гаргаж ирж байна. Тэгэхээр иргэд вакцины бүүстер тундаа хамрагдах нь хамгийн эхний алхам гэж харж байна" хэмээн Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. 

Мөн Эрүүл мэндийн сайд С.Энхболд хэлэхдээ "Ард иргэддээ хандаж хэлэхэд Бид нар хамгийн гол нь бүүстер тундаа идэвхтэй хамрагдах ёстой. Хэрвээ энэ мутацлагдсан хувилбар орж ирэх юм бол бүүстер тун тархалтын төвшинг хязгаарлах, халдвараас сэргийлэх боломж бололцоо бүрдэнэ гэж үзэж байна. Тиймч учраас бид нар бүүстер тунг эрчимжүүлж байгаа. Тэгэхээр цаашид ард иргэд маань өөрсдөө бүүстер тундаа идэвхтэй хамрагдаж, хамгийн гол нь хувь хүний хариуцлагын асуудал үүнд яригдах учраас халдвар хамгааллын дэглэмээ маш чанд мөрдөж, бүүстер тундаа хамрагдаж, онцын шаардлагагүй бол бусад гадны улс орон руу зорчихгүй байхыг уриалмаар байна" гэв. 

https://www.facebook.com/watch?v=500332097704232