эдхэн хоногийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар "Алтан гадас" одонгоор шагнуулсан ТҮК-ийн ажилтан Н.Батмөнхөд дуучин Нара ард түмнээс цугласан 14.000.000 төгрөгийг гардууллаа.
Мөн энэ үеэр хамт шагнагдсан ТҮК-ийн хоёр ажилтанд тус бүр 5.000.000 төгрөг өглөө. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай. Н.Батмөнх гуай ард түмний хандиваар цугласан мөнгөнөөс 1 сая төгрөгийг Түлэнхийн төвд хандивласан бол үлдсэн хоёр ажилтан ч мөн тус бүр 500.000 төгрөг хандивлалаа.