ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Л.Энх-Амгалан: Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээдэг

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-11-30

Нийт 45 хүний бүрэлдэхүүнтэй баг зургаан сарын турш 174 сурах бичигт дүн шинжилгээ хийжээ. Агуулга, арга зүй, найруулга, зөв бичгийн дүрэм, логик холбоо, дизайн зэргийг онцгойлон судалжээ. Тайлангийн дараагийн ажил бол сурах бичгийн журмыг шинэчлэх, сургууль бүрд дүгнэлтийг хүргэх чиглэлээр ажиллах аж. 

Энэ талаар БШУ-ы Л.Энх-Амгалан ярихдаа "Боловсролын салбар өндөр түвшинд хөгжсөн улс орнуудад сурагч олж авсан мэдлэгээ амьдралд ашиглаж чаддаг. Харин манай улсын тухайд цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал болсон.

Боловсролын хүрээлэнгийн сурах бичгийн секторыг чадавхжуулах, бэхжүүлэх чиглэлд онцгой анхаарах, зөвлөх багш нарыг сурах бичиг боловсруулах ажилд татан оруулах, анги, хичээл, сэдэв хоорондын уялдааг сайжруулах шаардлагатай.

Сурагч анги дэвших тусам сурах сонирхол нь нэмэгдэх ёстой. Гэтэл манай улсад урвуу байдалд шилжсэн. Энэ нь бага ангийн сургалтын агуулга хэт хүнд байгааг олж харсан нь сурах бичгээ шинэчлэн сайжруулах ёстойг харуулж байна" хэмээлээ.