"Нью Улаанбаатар Интернэйшнл эйрпорт” ХХК-д 6,268,304 төгрөгийн торгууль ногдуулж, хууль бусаар олсон орлого болох 208,943,478 төгрөгийг хураан авах шийдвэрийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар -аас гаргаж зөрчлийн үр дагаварыг арилгуулах арга хэмжээг авчээ.
“Нью Улаанбаатар Интернэйшнл эйрпорт” ХХК нь зүй ёсны монополь байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоогдсноос хойш Өрсөлдөөний тухай хуулийн 6.1.2-т заасныг зөрчиж, үнэ тарифаа хянуулаагүй зөрчил гаргасан тул Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 5-д заасныг үндэслэн зөрчлийн хэрэг нээж шалгасан аж.