ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

БНСУ-ын дөрвөн сурагч 13 настай монгол охиныг архи хүчээр уулган бичлэг хийж зарсан хэрэг гарчээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-12-02

Дунд ангийн дөрвөн охин БНСУ-ын дунд сургуулийн нэгдүгээр дамжааны сурагч монгол охиныг зургаан цагийн турш өрөөнд цоожилж, зодсон гэх мэдээллийг MBC телевиз мэдээллээ.

Тус мэдээлэлд “Гэмт этгээдүүд охинд хүчээр архи уулгасан бөгөөд охиныг нүцгэлж бичлэг хийснийхээ дараа тус видеог 5000 воноор зарсан аж. Энэхүү бичлэг олон нийтийн сүлжээгээр тарсан тул хохирогч сэтгэл санааны цочролоос болж сургуульдаа явж чадахгүй байна. Хохирогч нь 10 жилийн өмнө Монголоос БНСУ-д очсон бөгөөд эцэг, эхийн хамт амьдардаг, дунд сургуулийн нэгдүгээр дамжаанд суралцдаг.

Хохирогчийг танил эгчийндээ очих үед эдгээр охид барьж авч архи уулгаж, улмаар тамлаж эхэлжээ. Энэ талаар хохирогч ярихдаа “"Чи энийг уухгүй бол чамайг ална гэсэн. Би маш их согтоод тэнд бөөлжихөд хацар руу алгадаад байсан. Тэд намайг зугтахаас сэргийлж хөл гарыг маань боочихсон. Зургаан цаг тэнд хорьсон. Би ингэж зодуулснаас үхсэн нь дээр гэж бодож байсан. Эцэст нь би гэртээ ирж чадсан ч надад халдсан хүүхдүүд миний бичлэгийг олон нийтийн сүлжээгээр түгээсэн байсан. Учир нь манай сургуулийн хоёрдугаар дамжааны ах “Би чиний бичлэгийг үзсэн. Сургуулийн хүүхдүүдэд 5000 воноор зарж байна лээ” хэмээн ярьжээ.

Уг бичлэгийг цагдаагийн байгууллагад хүргүүлсний дараа мөрдөн байцаалтын ажиллааг явуулж, өнгөрөгч аравдугаар сард хоёр гэмт этгээдийн хэргийг прокурорт шилжүүлсэн бол нөгөө хоёр нь тэнсэн харгалзах хэмээн эрүүгийн ялаас мултарчээ. Өөрөөр хэлбэл, охин сэтгэлзүйн шокны улмаас сургуульдаа явж чадахгүй байхад гэмт этгээдүүд сургуульдаа хэвийн явж байгаад гомдолтой байгаагаа хэлж, “Би хэвийн амьдралдаа эргэн орж чадахгүй байна. Заримдаа энэ миний буруу юу гэж боддог” хэмээн ярьсан талаар мөн MBC телевиз мэдээллээ.