ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Өвдөөд эдгэсэн хүмүүс омикроноор өвдөх эрсдэл хоёр дахин их

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-12-02

Омикроны халдвараас Пфайзер вакцины бүүстэр тун 90 хувь хамгаалж байгааг Израйль улсын эрүүл мэндийн сайд мэдээлсэн байна. Израйль улс судалгааны илүү дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй зарлах аж.

Тодруулбал, Израил улс өчигдөр шөнө Өмнөд Африк болон Европоос омикрон вариантын талаарх урьдчилсан дата хүлээн авснаас сийрүүлвэл:

Сайн мэдээ: Вакцины Омикрон вариантын халдвараас сэргийлэх үр нөлөө гурван тун авсан хүмүүст Делтатай (95 хувь) харьцуулахад бага зэрэг буурсан боловч өндөр (90 хувь) хэвээр байна. Өвчний хүндрэлээс сэргийлэх үр нөлөө гурван тун вакцинтай хүмүүст делтатай ижил байна.

Анхаарууштай мэдээ: Өмнө нь өвдсөн хүмүүс Омикрон вариантаар дахин өвдөх эрсдэл дельта хувилбартай харьцуулахад хоёр дахин өндөр. Омикроны халдварлах чадвар дельтагаас 1.3 дахин их.

Вакцинжуулагдаагүй хүмүүсийн хувьд (үүнд огт вакцин хийлгээгүй, зөвхөн нэг тун хийлгэсэн болон хоёр тун хийлгээд зургаан сараас дээш болсон хүмүүс хамаарна)

Анхны хувилбартай харьцуулахад Омикрон вариантаар өвдөөд хүндрэх эрсдэл 2.4 дахин өндөр.

Дээрх мэдээлэл нь харьцангуй цөөхөн тооны сорьц дээр суурилсан цаашид өөрчлөгдөж болох дата гэдгийг анхаарна уу.