Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн тархалт, нөхцөл байдлын талаарх сүүлийн 24 цагийн мэдээллээ олон нийтэд өглөө. Тодруулбал, 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд коронавируст халдварын 94 тохиолдол бүртгэгджээ.
Шинээр илэрсэн тохиолдлуудын 75 нь Улаанбаатар хотод, 17 нь орон нутагт, зөөвөрлөгдсөн хоёр тохиолдол батлагдсан байна.
Мөн коронавируст халдварын улмаас гурван хүн нас баржээ. Нас баралтын дийлэнх хувийг зүрх судасны өвчлөл эзэлж байгаа аж. Гэрийн хяналтад 5543 хүн байна. 21 аймагт дийлэнхид нь халдварын тохиолдол сүүлийн долоо хоногт 0 бүртгэгдэж байгаа. Харин Архангай, Дархан, Ховд, Өмнөговь гэсэн дөрвөн аймагт 2-8 тохиолдол шинээр бүртгэгджээ.