Энэ сарын 10-ны өдрөөс эхлэн тодорхой хэмжээнд нээгдээд байсан Эрээний хил өчигдрөөс эхлэн дахин хаагдсан тухай мэдээлэл цацагдаад байгаа билээ. Тэгвэл албаны эх сурвалж энэхүү мэдээллийг үгүйсгэлээ.
Тэрбээр, "Эрээний хил нээлттэй хэвээр. Дахин хаах шийдвэр гараагүй. Асуудал үүссэн үү, үүссэн. Хилийн 0 цэг дээр автомашинууд орж ирсэн хоёр өдрийн дараа БНХАУ-ын талаас манай талд дахин шинэ шаардлага тавьсан. Тэр орчимд Хятадын талаас халдварын эрсдлийн анализ хийнэ. Дахин автомашин нэмж оруулахгүй. Мөн тусгаарлах байрыг өөрсдөө бэлдэнэ гэв. Энэ ажлуудыг дууссаны дараа нэмж машин оруулна гэжээ. Манай талаас мэдээж энэ шаардлагын хариуд нь ажлаа түргэвчлэх, нэмж автомашинуудаа оруулах шаардлагыг байнга тавьж байгаа. Энэ тохиолдолд Хятадын талын шаардлагыг хурдлуулах ажлыг манайхаас хийж байна.
Эрээний хилийг нээх асуудалд манай талаас Гадаад харилцааны шугамаар маш идэвхитэй ажилласан. Бэлтгэлээ хангаж, байж болох хэмжээнд ажилласан. Гэхдээ энэ бол нөгөө талаас гадаад харилцааны асуудал тул дипломат аргаар харилцан биенээ ойлгон ажиллах гэдэг талаас хэт их олон нийтийн сэтгэлзүйд авталгүй ажиллах нарийн ширийн юм бий бий.
Тиймээс дахин хэлье, эрээний хил хаагаагүй. Түр автомашин нэвтрүүлэхгүй байх шинэ шаардлага гарч ирсэн. Бидэнд одоо хил дахин хаалгахгүй байх нь нэгдүгээрх асуудал тул тэдний шаардлагад хүлээцтэй байж, дахин нэмэлт шаардлага гаргуулахгүй байхад анхаарч ажиллах чухал байна" хэмээжээ.