ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин АНУ-ын төрийн тэргүүн Доналд Трампын урилгыг хүлээн авч, Вашингтонд айлчлахдаа бэлэн байгаагаа мэдэгдлээ. Мөн Д.Трампыг ч Москва хотноо айлчлахыг урьсан байна.
БНХАУ, ОХУ зэрэг БРИКС-ийн таван орны төрийн тэргүүнүүдийн уулзалтад оролцсон ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Өмнөд Африкийн Иоханесбургт хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр энэ талаар дурджээ.
Тэрбээр “Бид Ерөнхийлөгч Д.Трампыг Москвад урьж, энэ уулзалтын үеэр ярилцсан асуудлаар санал солилцох бодолтой байна. Би Вашингтонд айлчлахдаа ч бэлэн байна” хэмээн ярьжээ.