Хөвсгөл аймгийн Тариалан сумын "Тавантолгой" багийн "Бунхан" гэдэг газарт гүний худагт хүүхэд унаж нас барсан цогцсыг гаргахад тусламж хэрэгтэй байна гэсэн дуудлагыг энэ сарын 14-ний 18.12 цагт аймгийн Онцгой байдлын газар хүлээн авчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 46 дугаар ангийн алба хаагчид 13 км зам туулан 19:08 цагт очиж, дөрвөн настай эрэгтэй хүүхэд 2.8 метрийн гүн худагт унаж нас барсан байсныг 16 минут ажиллаж цогцсыг гарган сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид шилжүүлэн өгсөн байна.
Мөн Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Урт дөрөвдүгээр багийн нутагт 31 настай эмэгтэй Э гэрийнхээ нүхэн жорлонд унаж нас барсан байдалтай олдсон тухай мэдээллийг энэ сарын 14-ний 04.39 цагт хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 67 дугаар ангийн алба хаагчид 4 км зам туулан 02:40 цагт очиж 1.8 метрийн гүн нүхэн жорлонд унаж нас барсан иргэний 1 цаг 50 минут ажиллаж цогцсыг гарган аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаагчид шилжүүлж өгсөн хэмээн ОБЕГ-аас мэдээллээ.