ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

САЙН МЭДЭЭ: Хөдөлмөрийн чадвараа урт хугацаанд алдсан иргэд ойр, ойрхон групп сунгуулах шаардлагагүй

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-12-17

Нийгмийн даатгалын байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар ярилцаж буй гол асуудал нь хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоолт буюу групп тогтоолтыг хэлэлцсэн аж.

Энэ талаар ХНХ-ын сайд А.Ариунзаяа өөрийн нүүр номдоо бичихдээ “Групп тогтоолтын талаар ярихад ХОЁР асуудлыг шийдэх хэрэгтэй болдог. Бид хоёуланд нь тодорхой шийдэл олсон.

Нэгдүгээрт, Хөдөлмөрийн чадвартай хүмүүс группын мөнгө авч буй асуудал.  Энэ бол шударга бус байдал. Цаашлаад эрүүгийн гэмт хэрэг. Үүнийг цэгцлэх эхний алхам болгож энэ онд улс орон даяар хяналт шалгалт хийсэн. Группын мөнгө авдаг нийт хүмүүсийн 6 орчим хувьд нь зөрчил илэрч тэдгээрийн хөдөлмөр алдалтын хувь болон хугацааг цуцлах, өөрчлөх арга хэмжээ авсан. Хяналт шалгалтын ажлын чанар, үр дүнгээр Хөвсгөл аймаг нэгдүгээр байр, Налайх дүүрэг хоёрдугаар байр, Архангай аймаг гуравдугаар байр тус тус эзэлсэн байна.

Хоёрдугаарт, хөдөлмөрийн чадвараа урт хугацаанд эсвэл бүрмөсөн алдсан хүмүүсийн группыг ойр ойрхон сунгах нь иргэдэд хүндрэл учруулдаг тухай асуудал.  Үүнийг шийдэхийн тулд Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын хамтарсан тушаал гаргаж урт хугацаанд групп тогтоох өвчний жагсаалтыг нэмэгдүүлж шинэчлэн баталсан. Энэ шийдвэр ирэх оны дөрөвдүгээр сараас хэрэгжиж эхэлнэ. Ингэснээр хөдөлмөрийн чадвараа урт хугацаанд алдсан хүмүүс группээ ойр ойрхон сунгуулах шаардлагагүй болно” хэмээлээ.