Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо "Орчлон" хорооллын 42 дугаар байрны 11 давхарын нийтийн хэсгийн балконаас хүн үсрэх гээд байна гэсэн дуудлага нийслэлийн Аврах ангид ирсэн аж.
Дуудлагын дагуу Аврах ангийн хоёр бүлгийн 12 алба хаагч, гурван техник хэрэгсэлтэйгээр ажиллаж тус байрны 11 давхрын нийтийн хэсгийн балконаас үсэрсэн иргэнийг аврах дэр ашиглан амь насыг аварч эмнэлэгийн байгууллагад хүлээлгэн өглөө гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
НОБГ-ын алба хаагчид 2021 он гарсаар Аврах ангийн бие бүрэлдэхүүн аврах ажиллагааны нийт 197 удаагийн дуудлагаар 217 иргэнийг авран хамгаалсан байна. Тус дуудлагын өндрөөс аврах ажиллагааны 30 удаагийн дуудлагаар ажиллаж 31 иргэний амь насыг аварч, дөрвөн иргэн өндрөөс унаж нас барсан байна.