ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

60435 хүүхэд цэцэрлэгт хамрагдаж байна

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-12-22

Томуугийн улирал, Омикрон хувилбарын тархалт зэргээс сэргийлж цэцэрлэгийн үйл ажиллагааг ЕБС-ийн улирлын амралтын хугацаанд зогсоосон билээ.

Гэхдээ гэр бүлийн орчинд харах боломжгүй хүүхдийг цэцэрлэгт нь үргэлжлүүлэн сургаж байгаа талаар БШУЯ-наас мэдээллээ.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 1453 цэцэрлэгийн 7024 бүлэгт 60.435 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд үргэлжлүүлэн хамрагдаж байна. Энэ нь дөрөв болон таван настай сурагчдын 33.1 хувь юм. 

Цэцэрлэгт үргэлжлүүлэн хамрагдаж байгаа хүүхдүүдийн 31 мянга нь 4 настай, 28 мянга нь 5 настай суралцагч байна.