ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ЗӨВЛӨМЖ: Чихэртэйг биш чанартайг амтал

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-12-24

Эрүүл мэндийн яамнаас гаргасан зөвлөмжид насанд хүрсэн хүний өдрийн сахарын хэрэглээг 25 гр гэж заасан байдаг. Гэтэл зургаан ширхэг бүтээгдэхүүн бүхий нэг уут бэлгэнд 430 гр сахар агуулагдаж байгааг судалгаагаар тогтоожээ.

Мэргэжлийн хяналтын байгууллагаас сахарын агууламж өндөртэй хүнсний бүтээгдэхүүнийг нэг дор их хэмжээгээр хэрэглэхгүй байхыг зөвлөж байна. Шинэ жилийн баярыг угтаж аав ээжүүд бид алдрай бяцхан үрсдээ бэлэг бэлддэг билээ, та бүхэн бэлэг сонгохдоо доорхи зүйлсийг анхаарахыг хүсье.