ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хөвсгөл аймагт ахмадуудад мөнгө өсгөж өгдөг гэх компаний гадна үймээн самуун үүслээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-12-27

Ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэний мөнгийг авч, улмаар сарын дараа хүү тооцон их хэмжээгээр нэмэгдүүлэн буцааж өгнө гэх утгатай үйл ажиллагааг Хөвсгөл аймгийн төв Мөрөн хотноо явуулдаг “Бэлтэс мөрөн” гэх нэртэй  ХХК-ийн үйл ажиллагааг шалгахыг Санхүүгийн зохицуулах хорооноос Хөвсгөл аймгийн ЗДТГ болон Цагдаагийн байгууллагад мэдэгдсэн билээ. Өөрөөр хэлбэл, мөнгө угаах гэмт хэрэг үйлдэж байж болзошгүй гэдгийг сануулсан байдаг.

Улмаар тус компанийг шалгахад нэр бүхий залуус ахмадуудын болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэвэр тэтгэмжийн мөнгийг авч цаашаа олон улсаас койн худалдан авч ашиг хийгээд, буцаагаад тухайн иргэнд бага хэмжээний ашиг буюу хадгалуулсан хүүг нь нэмж буцаан өгч буй санхүүгийн залилан үйлдэж байгааг Мөрөн сумын Цагдаагийн байгууллагаас мэдэгдсэн билээ.

Гэвч тус компани нь үйл ажиллагаагаа зогсоох бус харин ч иргэдэд “Бид нэг ч иргэнийг хохироогоогүй гэдгийг цагдаагийн байгууллага тогтоолоо” гэсэн сурталчилгаа явуулж, иргэд ч хэдэн мянгаараа мөнгөө өгч, эргүүлээд хүүтэй нь авахын тулд тус компаний байрлаж байгаа байрны гадна очер дараалал үүсгэж, хонож өнжин дугаарлах болжээ. Улмаар эхний удаад иргэдээс хамгийн ихдээ 10 хүртэлх сая төгрөгийг бэлнээр авч, хүүг нь 100 хувь буцаан олгож байсан бол өнөөдрөөс эхлэн хүүг нь 30 хувиар буцаан олгож буйгаас үүдэн үймээн самуун үүсэж, ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэд тус газрын гадна зодоон цохион, үймээн самуун үүсгээд байгаа юм.

Тус компани 10 сая төгрөг байршуулсан иргэнд 3.000.000 төгрөгийн хүү нэмж олгодог хэмээн ахмадууд ярьж, тэтгэвэр, хадгаламжаа барьсаар өвлийн хүйтэнд тус компаний гадна очерлосоор байгаа юм. Энэ талаар холбогдох албаныхан шалгалт явуулж, иргэдээс мөнгө залилж, санхүүгийн дарамт учруулж буй тус компанийн үйл ажиллагааг зогсоох шаардлагатай болжээ. Групп, тэтгэвэрт байдаггүй том биетэй залуус ахмадуудыг зодох нь холгүй аашилж, аяглаж байгааг мөн "Хөвсгөл" телевиз шууд дамжууллаа.