ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

45 удаагийн дуудлагаар 16 иргэнийг авран хамгаалав

O.Admin
2021-12-27

Нийслэлийн хэмжээнд арванхоёрдугаар сарын 20-26-ны өдрүүдэд  гал түймрийн 43, аврах ажиллагааны 2 нийт 45 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.

 Алба хаагчид гал түймрийн утаажилтын бүсээс 14 иргэнийг гаргаж, аюулт үзэгдэл ослоос 2 иргэнийг аварч, 630 сая төгрөгийн өмч хөрөнгийг хамгааллаа.

  Он гарсаар 12 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд ахуйн гал түймэр 1575, аврах ажиллагааны 198, нийт 1773 удаагийн дуудлагатай байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 14.4 хувиар буурсан үзүүлэлттэй байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.