ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Тоосонцор болоод азотын давхар ислийн хэмжээ нэмэгджээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-12-27

Цаг уур, орчны шинжилгээний газраас өнгөрсөн долоо хоногт нийслэл хотын  РМ 2.5 тоосонцор, РМ 10 тоосонцор, хүхэрлэг хий, азотын давхар исэл, нүүрсхүчлийн хий, озон зэрэг түгээмэл бохирдуулагч бодисын тооцоог гаргасан байна.

2020 оны мөн үетэй харьцуулахад дээрх бохирдуулагчдын хэмжээ багассан үзүүлэлтэй гарчээ. Харин өмнөх долоо хоногтой харьцуулахад тоосонцор болоод азотын давхар ислийн хэмжээ нэмэгджээ. Өнгөрсөн долоо хоногт  Хайлааст, нэгдүгээр хороолол орчимд агаар их бохирдолтой, Нисэх, Зуун айл, Амгалан, Зурагт, Баруун дөрвөн зам орчимд бохирдолтой, бусад газруудад бага бохирдолтой гарчээ.

Мэргэжилтнүүд өнгөрсөн оны мөн үед “Ковид-19” цар тахлын улмаас хатуу хөл хорио тогтоосон байсан бол энэ жилийн тухайд автомашины хөдөлгөөн эрс нэмэгдэж, сайжруулсан түлшний хэрэглээ ч өмнөх оныхоос өссөн гэдгийг тодотгож байлаа. Сайжруулсан шахмал түлшний чанарын тухайд НМХГ-аас байнгын хяналт тавьдаг бөгөөд 2018 онд үйлдвэрлэж эхлэх үеийн түлшний чанар өнөөдөр ч алдагдаагүй гэдгийг мэргэжлийн хяналтын байцаагч мэдэгдлээ.