ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Замын-Үүд боомтоор 341 тээврийн хэрэгсэл нэвтэрлээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-12-27

Замын-Үүд хилийн боомтын орох чиглэлд энэ сарын 26-27-ны өдрийн 19.00-03.40 цагийн хооронд ачаатай 61, импортын 69 буюу нийт 130 автомашиныг хилийн хяналтын байгууллагуудтай хамтран халдвар хамгааллын дэглэмийг чанд сахин шалган нэвтрүүлжээ.

Хятадын талын Эрээн боомтод гацсан машинуудыг татан авах ажлыг арвахоёрдугаар сарын 11-ний өдрөөс эхлүүлснээс хойш нийтдээ 341 тээврийн хэрэгслийг улсын хилээр шалган нэвтрүүлээд байна хэмээн Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.