ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ТАНИЛЦ: Гал сөнөөгчдөөс төрсөн анхны гавьяат

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-12-29

Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Д.Эрдэнэбилэгийг  “Үйлчилгээний гавьяат ажилтан цол”-оор шагнасан билээ.

Онцгой байдлын байгууллагаас төрөн гарсан ес дэх гавьяат буюу гал сөнөөгчдөөс төрсөн анхны гавьяат, ахлах ахлагч Д.Эрдэнэбилэгийг хамт олон, ар гэрийнхэн нь өчигдөр ёслол төгөлдөр хүлээн авсан юм. 

НОБГ-ын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Д.Эрдэнэбилэг нь Онцгой байдлын байгууллагад 19 дэх жилдээ үүрэг гүйцэтгэж байгаа аж. 

Ажиллах хугацаандаа ахуйн гал түймрийн 3120 удаагийн дуудлагаар ажиллаж, төр, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн 5.8 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж, 1975 удаагийн гал түймэр дээр мэргэжлийн өндөр ур чадвар гарган өөрийн биеэр 684 хүнийг, тасгийн бие бүрэлдэхүүнийг удирдан зохион байгуулж 2162 хүнийг болзошгүй гал түймрийн аюулаас авран хамгаалсан.

Мөн 2004, 2006, 2008, 2010, 2014, 2016, 2018 онуудын Гал унтраах техникийн олон төрөлт спортын улсын аварга шалгаруулах тэмцээнд баг хамт олноор амжилттай оролцож тэргүүн байр эзэлж , 2006 онд Улсын рекордыг тогтоож, Монгол Улсын спортын мастер цолтой тамирчин аврагч юм.