Эрүүл мэндийн яамнаас коронавируст цар тахлын нөхцөл байдлын талаар ээлжит тоон мэдээллээ танилцууллаа. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд халдварын 272 тохиолдол бүртгэгджээ. Шинээр илэрсэн тохиолдлуудын 209 нь Улаанбаатар хотод, 55 нь орон нутагт батлагдлаа. Мөн гаднаас зөөвөрлөгдсөн найман тохиолдол байна. Сүүлийн хоногт коронавируст халдварын улмаас нэг хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар халдварын улмаас нийт 1986 хүн эндээд байна. Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 1824 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 3123 хүн өрхийн эмчийн хяналтад гэрээр эмчлүүлж байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл, Хөнгөн- 660 Хүндэвтэр- 953 Хүнд- 184 Маш хүнд 27 хүн байна.