ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Нөгөөдрөөс насны хишиг, хүнсний эрхийн бичгийг олгоно

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2022-01-11

Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас нэгдүгээр сарын тэтгэвэр, тэтгэмжийн хуваарийг гаргажээ. Тодруулбал, энэ сарын 13 буюу ирэх пүрэв гарагт Насны хишиг, Хүнсний эрхийн бичиг, Онцгой тохиолдлын мөнгөн тэтгэмж, Эхийн алдар одонгийн мөнгөн тусламжийг иргэдийн дансанд шилжүүлэх юм байна.

Харин олон хүүхэдтэй, өрх толгойлсон эцэг, эхэд олгох мөнгөн тэтгэмж, хүүхдийн мөнгийг энэ сарын 20-ны дотор иргэдийн дансанд шилжүүлэхээр хуваарь гаргажээ. Нэгдүгээр сарын мөнгөн тэтгэмж олгох хуваарийн дэлгэрэнгүйг хүргэж байна.