ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хүүхдийн мөнгөө бэлнээр авах хүсэлтийг хэрхэн гаргах вэ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2022-01-11

Энэ оны нэгдүгээр сарын 01-нээс “Хуримтлалтай хүүхэд” бодлого хэрэгжиж эхэлж байгаатай холбогдуулан Засгийн газраас хүүхэд бүрд олгож байгаа 100 мянган төгрөг олгох журам шинэчлэгдэж байна.

Ингэхдээ эхний хагас жил энэхүү 100 мянган төгрөгийг бүхлээр нь хүүхдийн нэрийн данс дээр хуримтлуулах, эсвэл одоо авч байгаа дансанд шилжүүлж бэлнээр авах боломжтой юм. Дараагийн хагас жилд 50 мянган төгрөгийг хуримтлуулах болон 50 мянган төгрөгийг хүлээж авах сонголт үйлчилнэ.

Эцэг эх, асран хамгаалагч нь сар бүр тухайн сонголтоо баталгаажуулах хууль батлагдсан.

Өнөөгийн цахим систем ашиглаж бид хэд хэдэн хувилбарт сонголтуудыг бэлдлээ. Үүнд:

1. www.ehalamj.mn цахим хуудас

2. Ebarimt гар утасны аппликейшн

3. Хөдөлмөр, халамж үйлчилгээний бүх хэлтэс

4. Банкны теллер (энэ бол хамгийн сүүлийн хувилбар бөгөөд, дээрх гурван арга хэмжээг хэрэгжүүлж чадаагүй иргэдэд үйлчилнэ)

Удахгүй И-Монгол мэдээллийн системд хөгжүүлэлт мөн хийгдэх аж. Энэ талаар ХНХ-ын сайд А.Ариунзаяа хэлэхдээ "Одоогийн байдлаар 65 мянган хүүхэд хүсэлт, сонголтоо илэрхийлээд байна. Хамгийн түгээмэл хэрэглэгддэг Ибаримт аппликейшны шинэчлэлт (update) хийгээд зааврын дагуу сонголтоо илэрхийлнэ үү. Хүүхдийн мөнгө нэгдүгээр сарын 20-нд олгогдоно. Хүсэлтээ илэрхийлээгүй Хүүхдийн мөнгө Төрийн сангийн нэрийн данс дээр хадгалагдах болно.

Жич: Хүлээн авах сонголт хийснээр Хүүхдийн мөнгө одоо холбосон байгаа данс руу хийгдэнэ. Өөрийн хугацаатай хадгаламж руу холбуулах бол адил “хүлээн авах” хүсэлт илэрхийлнэ. “Хуримтлуулах” санал нь тухайн хүүхдийн Төрийн сан дээрх нэрийн дансанд хуримтлагдах юм" хэмээлээ.