ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Монгол охиныг зодсон дөрвөн солонгос хүүхдүүдэд хорих ял оноожээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2022-01-14

БНСУ-ын Пусан хотноо Янгсан дүүрэгт амьдардаг 13 настай монгол охиныг дөрвөн солонгос охин бүлэглэн зодож, аманд нь архи цутгаж, тамхины ишээр нүүрийг нь түлж, түүнийгээ бичлэг болгон сургуульдаа зарсан асуудал олон нийтийн анхааралд өртөөд байсан билээ. Өөрөөр хэлбэл, охиныг ингэж тамласан хоёр охин насанд хүрээгүй гэх шалтгаанаар хэргээс мултарч, хоёр нь зөвхөн эцэг эхийн хяналтад байлгах ял оноосныг эсэргүүцсэн олон нийт 200 гаруй мянган санал цахимаар өгч, хэргийг БНСУ-ын Ерөнхийлөгчийн анхааралд хүргэж чадсан. 

Тэгвэл өчигдөр буюу энэ сарын 13-нд БНСУ-д 13 настай монгол охиныг зургаан цагийн турш бүлэглэж зодсон солонгос дөрвөн охиныг яллах шүүх хурал амжилттай болсон талаар БНСУ дахь Гадаад иргэдийн эрхийг хамгаалах ТББ-аас мэдээллээ.

Тэд мэдэгдэлдээ "2021 оны арваннэгдүгээр сарын 27-нд Ульсан хотын прокурорын зүгээс яллагдагч хоёр охиныг насанд хүрээгүй гэдэг шалтгаанаар ялаас чөлөөлж, үлдсэн хоёр охиныг эцэг эхийн хяналтад байлгах ял шийтгэлийг төлөвлөсөн байсан. Тиймээс манай байгууллагын зүгээс хохирогч охины эцэг эхийн хамт БНСУ-ын хэвлэл мэдээлэлд гомдол гаргасан.

Солонгос улсын үндэсний ТВ ( SBS, MBS, JTBC)-дийн шудрага үнэний талд зогсож өгсөний хүчинд уг хэрэг Солонгос улс даяар цацагдаж, БНСУ-ын Ерөнхийлөгч, ЦЕГ, Хүний эрхийн өмгөөлөгчийн эрчимжүүлсэн ажиллагааны дор дөрвөн солонгос охидод тус бүр хүүхдийн хорих ангид ял эдлүүлэх шийдвэрийг тогтоолоо.

Шудрага үнэний төлөө хандив өргөж БНСУ-ын ерөнхийлөгчийн самбарт саналаа өгч, эрүүл зөв аргаар бидэнтэй хамт тэмцсэн монголчуудадаа баярлалаа" хэмээжээ. Охидод тус бүр зургаан сарын хоригдох ял оноожээ.