ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Цэргийн бүртгэл дуусахад долоо хоног үлдлээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2022-01-14

Өнөөдрийн байдлаар 60.568 иргэн цэргийн бүртгэлээ цахимаар хийлгээд байна. Иймд та 2022 оны нэгдүгээр сарын 21-ээс өмнө амжиж, цэргийн бүртгэлээ цахимаар хийлгээрэй.  18 нас хүрсэн иргэн өөрийн биеэр харьяа дүүрэг, хороо, аймаг сумынхаа цэргийн штабт очиж, цэргийн бүртгэлээ хийлгэж, үнэмлэхээ нээлгэнэ.

Мөн цахимаар цэргийн бүртгэлээ хийх боломжгүй иргэд харьяа дүүрэг, хороо, аймаг сумынхаа цэргийн штабт хандаж, бүртгэлээ хийлгэх боломжтойгоос гадна Төв шуудангийн 1 давхарт байрлах "e-Mongolia" төв биеэр ирж, операторуудын тусламжтайгаар цэргийн бүртгэлээ хийлгэх боломжтой.

Бүрдүүлэх баримт бичиг:

  • Иргэний үнэмлэх

  • Цэргийн үүрэгтний үнэмлэх

  • Ажлын газрын үнэмлэх

  • Цэргийн үүрэгтний үнэмлэхгүй бол 3х4 хэмжээтэй цээж зураг 2 ширхэг.

  • Иргэд өөрийн оршин суугаа хорооны Засаг даргын байранд очиж бүртгүүлнэ.

  • e-Mongolia гар утасны апп болон вэб хуудсаар, Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд хандан бүртгүүлэх боломжтой байна.

Цэргийн бэлтгэл албанд бүртгэлтэй байх насны хязгаар:

  • Дээд офицер /Генерал/-65 насны

  • Ахлах офицер -60 насны

  • Дунд офицер, ахлагч -55 нас

  • Эмэгтэй офицер, ахлагч болон байлдагч, түрүүч /иргэн/ 50 нас.