ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ш.Батхүү нарын гэм буруугийн шүүх хуралдаан дахин хойшилжээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2022-01-14

"Эрдэнэт" үйлдвэрийг удаа дараа Өмнөд Африкийн Бүгд найрамдах улсад байрлах "Стандарт" банкинд хууль бусаар барьцаалан мөнгө завшсан хэрэгт буруутгагдан шүүгдэж буй “Жаст групп“-ын захирал асан Ш.Батхүү нарын нэр бүхий зургаан шүүгдэгчид холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг 2022 оны энэ сарын 13 -ны өдрийн 10 цагт товлосон билээ.

Гэвч шүүгдэгч Ш.Батхүү өвдсөн талаар холбогдох баримтыг ирүүлсэн байх тул шүүх хуралдааныг 2022 оны хоёрдугаар сарын 15-ны өдрийн 10.00 цаг хүртэл хойшлуулж, шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус, тус хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Эх сурвалж: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар