ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Чиргүүл унаж, түлш асгарсныг аюулгүй болгожээ

O.Admin
2022-01-21

Энэ сарын 21-ны өдрийн 07 цаг 34 минутад Хан-Уул дүүргийн 14-р хороо Өлзийтийн замын уулзварт 16 тн авто цистерний 16 тн-ий чиргүүл унаж 10 тн дизель түлш асгарсан байна гэсэн дуудлагаар НОБГ болон Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн ГТУА 30 дугаар ангийн 12 албан хаагч ажиллаж, чиргүүлийг татаж босгож, аюулгүй байдлыг хангаж ажиллаа.

Шатахуун газрын хөрсөнд нэвчихээс урьдчилан сэргийлж, элс, шороогоор саармагжуулалт хийж аюулгүй газар зөөвөрлөн устгах ажиллагаа явагдаж байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.