ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

УБТЗ-ын Оросын талын ТУЗ-ийн гишүүн В.Токарев авлигын хэргээр саатуулагджээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2022-01-24

“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Дотоод аудит, хяналт хариуцсан албаны дарга Ж.Пунцагийг өнгөрөгч долоо хоногт АТГ-аас баривчилсан талаар бид мэдээлсэн билээ. Ж.Пунцаг нь удаа дараа хэрэгт холбогдож байсан ч сайн найзууд болох "Шилэн Цогоо" буюу Б.Цогтгэрэл, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гэх хоёр найзынхаа дэмжлэгээр хариуцлагаас холдож, албан тушаал ахиж ирсэн гэлцдэг. Тэгвэл төмөр замын салбарт нүүрлэсэн авлигын сүлжээг таслан зогсоох ажил манай хойд хөршид ч эрчимжсэн бололтой.

Тодруулбал, "УБТЗ" ХНН-ийн ТУЗ-ийн гишүүнээр 2020 оноос эхлэн ажиллаж буй, тус улсын Тээврийн яамны дэд сайд Владимир Токаревыг авлигын хэргээр баривчилж, 523 сая рублийн хэрэгт шалгаж эхэлсэн байна.

ОХУ-ын мэдээллийн сайтад гарсан тус мэдээллээс орчуулан хүргэвэл “Москва хотын Хорошевскийн дүүргийн шүүхээс /01.19/ баривчилсан Тээврийн яамны дэд сайд Владимир Токаревыг гуравдугаар сарын 18-ныг хүртэл урьдчилан хорих төвд саатуулахаар боллоо. Түүнийг онц их хэмжээний залилан хийсэн хэргээр (Эрүүгийн хуулийн 159 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг) буруутгаж байгаа. Мөрдөн байцаалтын явцад 2016-2018 онд "Спецтрансстрой" ХХК-ийн ерөнхий захирлын орлогчоор ажиллаж байхдаа Краснодарын хязгаар дахь төмөр замын тойруу хэсгийг сэргээн засварлах явцад мөнгө гаргах хуурамч гэрээ байгуулсан нь тогтоогджээ. Хорошевскийн дүүргийн шүүх хэвлэлийнхнийг оролцуулалгүйгээр арга хэмжээ авах тухай хурал хийлээ.

Токаревыг яллагдагчаар татсан эрүүгийн хэргийг Төв Холбооны дүүргийн Дотоод хэргийн яамны тээврийн хэлтэст шалгаж байна. 2016-2018 онд Токарев нь  “Главстройинвест” болон “Спецтрансстрой” хоёрын хооронд гэрээ байгуулахыг баталгаажуулсан аж. "Главстройинвест" компани үүргээ биелүүлэх боломжгүй гэдгийг урьдчилан мэдэж байсан ч хууль бусаар мөнгө шилжүүлсэн  үйлдлээс учирсан хохирол нь 523 сая рубль болжээ.

Токаревыг баривчлах хүсэлтийг нотлохдоо мөрдөн байцаалтын явцад түүний оргон зайлж магадгүй гэж үзсэн. Учир нь Дэд сайд нь Чех улсад оршин суух зөвшөөрөлтэй. Хууль сахиулах ажилтнууд түүний бизнес эрхлэгчдийг дэмждэг Чехийн зөвлөх компаниудтай утсаар ярьсан тухайгаа дурдсан бөгөөд энэ нь Токаревыг оргон зайлах магадлалыг нэмэгдүүлнэ гэж үзжээ. Мөрдөн байцаалтын явцад түүний мөрдөн байцаалтад нөлөөлөх чадвартай, эрүүгийн хүрээлэл, тэр дундаа Тамбовын зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлийн гишүүдтэй холбоотой гэж үзсэн” хэмээжээ.

Токаревын өмгөөлөгч нь түүнийг гэрийн хорионд эсвэл батлан даалтад гаргах хүсэлт тавьсан бөгөөд шүүгчдэгч өөрийгөө гэм буруугүй хэмээн мэдүүлснийг мөн тус улсын сонинд өгсөн ярилцлагдаа дурджээ. Мөн Токаревын хэрэгт "Спецтрансстрой"-ын дарга асан, Барилгын яамны дэд дарга асан Юрий Рейлян нэр холбогдсон бөгөөд мөн л онц их хэмжээний залилангийн хэргээр цагдан хорьсон байгаа аж.

Эх сурвалж: www.vedomosti.ru