ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

48 иргэний амь насыг аварч, 1.4 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалжээ

O.Admin
2022-01-24

Нийслэлийн хэмжээнд энэ сарын 17-ны өдрөөс 24-ний өдрийг хүртэлх хугацаанд Гал түймэр унтраах, аврах ангиуд объектын гал түймрийн 30, аврах ажиллагааны хоёр удаагийн дуудлагаар тус тус үүрэг гүйцэтгэв.

Дээрх хугацаанд гал түймрийн утаажилтын бүсээс 44 иргэнийг гаргаж, аюулт үзэгдэл ослоос дөрвөн иргэнийг аварч, 1,4 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалж ажилласан байна.

2022 он гарсаар нэгдүгээр сарын 24-ний өдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд объектын гал түймэр 227, аврах ажиллагааны 15, нийт 242 удаагийн дуудлагатай байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 16.9 хувиар өссөн үзүүлэлттэй байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.