Биеийн тамир, спортын улсын хорооноос хоёрдугаар сарын 16-наас зургадугаар сарын нэгэн хүртэл орон даяар “Илүүдэл жингүй-Эртэч Монгол” аяныг өрнүүлэхээр болжээ. Ингэхдээ 21 аймаг, есөн дүүргийн Биеийн тамир, спортын байгууллагын спорт заал, танхимыг 06:30-07:30 цагийн хооронд үнэ төлбөргүй болгож, иргэдийг идэвхтэй дасгал хөдөлгөөнөөр хичээлллэхийг уриалж байна. Аян маргааш Спортын төв ордны А зааланд эхлэх бөгөөд дасгалыг багш Л.Саруулбат, Э.Мөнх-Оргил нар удирдан явуулах юм.