Эрүүл мэндийн яамнаас цар тахлын нөхцөл байдлын талаар тоон мэдээллээ танилцууллаа. Өнгөрсөн хоногт 606 тохиолдол батлагдаж, хоёр хүн нас баржээ. Одоогоор 5052 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 45 хүний биеийн байдал маш хүнд байна.
Шинээр илэрсэн халдварын
- 285 нь нийслэлд
- 321 нь орон нутагт батлагдсан байна.
Ковидын шалтгаант нас баралтын 79.4 хувийг зүрх судасны хавсарсан өвчлөл эзэлж буй. Нийт хүн амын 31 хувь нь дархлаа сэргээх гуравдугаар тунд, 3 хувь нь дөрөвдүгээр тунд хамрагджээ. 16,274 хүн гэрийн ажиглалтад байгаа аж.