ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Сургуулиудын орох цагийг өөрчилснөөр түгжрэл 12.5 хувиар буурна гэж тооцжээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2022-02-21

Нийслэлийн Засаг даргын шуурхай хуралдаан өнөөдөр болж байгаа билээ. Тэгвэл өнөөдрийн хуралдаан Улаанбаатар хотын түгжрэлийн асуудал болон сургуулийн орох, тарах цагийг зөрүүлснээр ямар үр дүн гарах вэ гэх асуудлаар мэдээлэл солилцож байгаа аж.

2021-2022 оны хичээлийн жилд нийслэлийн төрийн болон төрийн бус өмчийн (төрийн 152, төрийн бус өмчийн 129) Ерөнхий боловсролын 281 сургуульд 340.069 суралцагч суралцаж байна. Үүнээс их тойрууд байрладаг буюу түгжрэлд нөлөө үзүүлж буй төрийн өмчийн 23, төрийн бус өмчийн 36 нийт 59 сургуулийг сонгон авч хичээл эхлэх, дуусах цагт өөрчлөлт оруулсан.

Эдгээр 58 сургуульд 85207 хүүхэд суралцаж байгаа. Ингэж нэг цагт хэт их ачаалал үүсгэж байсныг саармагжуулан жигд тарааж өгснөөр замын хөдөлгөөгий оргил ачаалал 12.5 хувиар буурна гэж тооцоолсон талаар Нийслэлийн боловсролын газар болон Замын цагдаагаас судалгаа гаргасныг уншигч та бүхэнд хүргэе.