ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтын төсөлд санал хүлээн авч байна

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2022-02-22

Засгийн газрын 2020 оны 241 дүгээр тогтоолоор ”Хүүхдийн төлөө Сан” Засгийн газрын тусгай санг байгуулса билээ.Хүүхдийн төлөө сангийн үйл ажиллагааны хүрээнд хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтыг дэмжих, тив дэлхийн соёл урлаг, спортын уралдаан тэмцээнд амжилт гаргасан хүүхдийг урамшуулах, тэднийг дэмжихэд зориулсан эрхзүйн орчныг бий болгох зорилгоор боловсруулсан бөгөөд энэхүү ажлын хүрээнд сонгон шалгаруулалтыг зарлаж байгаа аж. 

Хүүхдэд ээлтэй бүтээн байгуулалт нь хүүхэд болон байгаль орчин, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, хаягдал багатай, ногоон орчныг бүрдүүлэхэд чиглэсэн байх бөгөөд дэлгэрэнгүй тавигдах шаардлага, сонгон шалгаруулалтын журмын дагуу хувь хүн, албан байгууллагын холбогдох материалыг өнгөрөгч нэгдүгээр сарын 15-наас гуравдугаа сарын 15-ныг хүртэл Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт хүлээн авч байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, 8002 7744, 88481 896 дугаарын утаснаас болон https://legalinfo.mn/mn/detail?lawId=16230720844461&sword сайтаас дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.