ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Украин-ОХУ-ын асуудлаарх тогтоолын төсөлд БНХАУ, Энэтхэг, Арабын Эмират улс санал өгсөнгүй

O.Admin
2022-02-26

НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлөөр хэлэлцсэн Украин-ОХУ-ын асуудлаарх тогтоолын төсөлд БНХАУ, Энэтхэг, Арабын Эмират улс санал өгөхөөс татгалзаж, ОХУ-ын зүгээс хориг тавьсан талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байна.

Аюулгүйн Зөвлөлийн тогтоолыг 15 гишүүний санал хураалтын дүнгээр баталдаг бөгөөд АНУ, Их Британи, Франц Герман зэрэг 11 улс дэмжиж,  БНХАУ, Энэтхэг, Арабын Эмират улс санал өгөхөөс татгалзсан аж. 

Аюулгүйн Зөвлөлийн Байнгын гишүүн ОХУ хориг тавьсан тул тогтоол батлагдаагүй ажээ. Аюулгүйн Зөвлөлийн энэхүү хуралдаан дээр ОХУ болон Украины төлөөлөгчид ширүүхэн мэтгэлцэж, нөгөө талаа буруутган шүүмжилсэн аж. 

Эх сурвалж: Enkhbayar Namjildorj