ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Б.Батцэцэг: Харьков хотод одоо 18 оюутан үлдсэн

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2022-02-27

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг дөнгөж сая Украин улсаас иргэдээ татан авах ажил, ямархуу хэмжээнд явагдаж байгаа талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр, "Украин Улсад үүсээд байгаа нөхцөл байдлын улмаас 41 оюутан дайнаас өмнө эх орондоо ирсэн. Зарим оюутнуудын хувьд сургуулиуд нь зөвшөөрөөгүйн улмаас ялангуяа төгсөх болон бэлтгэл ангийн оюутнууд голдуу явж чадаагүй үлдсэн байсан.

Дайны бүс нутагт нөхцөл байдал хамгийн хүнд байгаа газар бол Харьков бөгөөд одоогоор тус хотод нийт 18 оюутан үлдсэн. Мөн Кировоградад 2 оюутан байна. Оюутнууд маань нөхцөл байдлыг ажиглаж, хотоос гарах боломжийг хүлээж байна. Манай Польшид байгаа ЭСЯ-аас оюутнуудтай байнга холбоотой байж, эрсдэлээс хамгаалах, аюулгүй байдлыг хангах чиглэлээр тодорхой зөвлөмжүүдийг өгч байгаа бөгөөд хэд хэдэн сувгаар хотоос гарах зааврыг өгөөд ажиллаж байна.

Хил дээр ирсэн тохиолдолд аль ч улсын хилээр нэвтрүүлж авах бэлтгэлийг бүрэн хангаад байна. Украины Львов хотоос Польшийн Хребенне боомтоор нэвтэрч ирсэн дөрвөн иргэний гурав нь өнөөдөр Франкфурт -Улаанбаатар чиглэлийн нислэгээр эх орондоо ирээд байна. Бидний нэн тэргүүний зорилго тус улсад байгаа оюутнуудаа ямар нэг эрсдэлгүй, хурдан шуурхай татаж авах явдал юм. Үүний тулд бид холбогдох бүхий л арга хэмжээг авч ажиллаж байна" хэмээжээ.