Иргэдийг заналхийлэх, айлган сүрдүүлэх, зэвсгийн чанартай зүйлээр биед халдаж гэмтэл учруулах зэрэг гэмт үйлдлүүдийг бусдын захиалгаар үйлддэг байж болзошгүй бүлэг этгээдүүдийг 2022 оны 03 дугаар сарын 4-5 шилжих шөнө Эрүүгийн цагдаагийн алба хаагчид шуурхай илрүүлэн дайчлан баривчиллаа.
Энэхүү дайчлан баривчилгаагаар эрэгтэй 37 настай “М” /урд нь 5 удаагийн ял шийтгэлтэй/, эрэгтэй 42 настай “П” /урд нь 4 удаагийн ял шийтгэлтэй/, эрэгтэй 29 настай “А”, эрэгтэй 29 настай “Т” /урд нь 5 удаагийн ял шийтгэлтэй/, эрэгтэй 56 настай “Д” /урд нь 2 удаагийн ял шийтгэлтэй/ нарыг баривчлан ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461-р ангид баривчлан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.