ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Коронавирусийн халдвар 173 тохиолдол илэрч, нэг хүн нас баржээ

O.Admin
2022-03-06

Эрүүл мэндийн яамнаас цар тахлын нөхцөл байдлын талаар тоон мэдээлэл танилцууллаа. Сүүлийн 24 цагт 173 иргэнээс халдвар илэрчээ. Бүртгэгдсэн халдварын 87 нь нийслэлд, 86 нь орон нутагт батлагдсан байна. Энэ хугацаанд 10 аймагт халдвар бүртгэгдээгүй бол хамгийн олон тохиолдол Өмнөговь аймагт бүртгэгджээ. Харин энэ хугацаанд халдварын улмаас нэг хүн энджээ. Одоогоор 1614 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагийн 396 нь хүүхэд, 83 нь жирэмсэн эх байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 19 хүний биеийн байдал маш хүнд байна. Харин өрхийн эмчийн хяналтад 5545 иргэн гэрээрээ эмчлүүлж байна.