ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Зургаан хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай шилжүүлэв

O.Admin
2022-03-07

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс өнгөрөгч хоёрдугаар сарын 28-наас гуравдугаар сарын 4-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 35 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 106 гомдол, мэдээллийг шалгав.

Үүнээс найман гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 88 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 586 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас зургаан хэргийг шүүхэд шилжүүлэх, таван хэргийг хаах, хоёр хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлж, дөрвөн хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 569 хэрэг шалгагдаж байна.